ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр 09 цагаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд болох байв. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн зарим материалыг нягталж танилцах хүсэлт гаргасны дагуу 15 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох, цалинг нөхөн олгохоор шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээлэл зарим сайтад өнөөдөр өглөө тавигдсан. Тэгвэл дээрх мэдээлэл ташаа байжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах захирамжид гарсан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн тогтоолыг андуу ойлгосон аж.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт