
БСШУЯ 2012 оноос Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд анх удаа энэ оны есдүгээр сард хоёр төрлийн тэтгэлэг зарлаж судалгааны төслүүдийг шалгарууллаа.
Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал иржээ. Сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их дээд, сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая (1’797’000’000) төгрөгийн санхүүжилт авч байгаа юм.
Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт 192 төслийн санал ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл, Байгалын ухааны чиглэлээр 24, Инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.
МУИС-ийн шалгарсан 17 төслийг танилцуулвал:
Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх
- “Монгол улсын их сургуулийн академик менежментийг сайжруулах” удирдагч Г.Баярмагнай
Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
- “Монгол улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” удирдагч Б.Болдгив
Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
- “МУИС-д хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тогтолцоог бий болгох” удирдагч Ц.Амартайван
Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- “Монгол улсын их сургуулийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” удирдагч Ч.Нарантуяа
СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ
- “Математик физикийн зарим тэгшитгэлийн онолын судалгаа” удирдагч А.Галтбаяр
- “Хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх судалгаа” удирдагч Д.Баярлхагва
- “Хорт хавдар үүсгэгч болон дэлгэрүүлэгч генүүдийн сүлжээг илрүүлэх оптимизацид суурилсан аргуудын судалгаа” удирдагч А.Баярбаатар
- “Цэвдэгтэй бүсийн гадаргын болон газрын доорх усны хөдлөл зүйг изотопын аргаар тооцох судалгаа” удирдагч Э.Мөнхцэцэг
- “Хил орчмын бүс нутгийн шороон замын эвдрэлийн судалгаа” удирдагч Д.Даваадорж
- “Хөнгөн цөмийн энергийн спектрын судалгаа” удирдагч М.Одсүрэн
- “Нефтийн атмосфер нэрлэгийн үлдэгдлийг гидрокрекинг процессоор боловсруулахад хэрэглэх катализатор гарган авах судалгаа” удирдагч Ц.Төгсөө
- “Гурван хэмжээст цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцгийг ихэсгэх судалгаа” удирдагч Б.Ганбат
- “Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудын математикийн судалгаа” удирдагч А.Энхбаяр
- “Сургалтанд ашиглах хүртэхүйн туршилтын инженерчлэлийн хөгжүүлэлтийн судалгаа” удирдагч С.Нямлхагва
- “Технологи дамжуулалт ба технологи шингээх чадварыг тодорхойлох судалгаа” удирдагч Д.Лхагвасүрэн
- “Нунтаглалтын аргаар зэс суурьтай шинэ төрлийн нанокомпозит материал гарган авах, түүний хэрэглээний судалгаа” удирдагч Б.Очирхуяг
- “Монгол хэлийг ойлгохуй судалгаа” удирдагч Ч.Алтангэрэл