ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Номын өргөө хүүхэд бүрт үнэгүй үйлчилнэ

    Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны цогцолборт буюу УИД-ийн баруун талд таван давхар барилгын гурваас тавдугаар давхрыг эзэлсэн Хүүхдийн номын өргөө өнгөрсөн сард нээгдсэн. Энэ номын өргөө нь даяаршиж буй ертөнцөд өсч хүмүүжиж байгаа хүүхэд багачуудыг Монгол өв уламжлалтай танилцуулах, аялгуут сайхан Монгол хэлээ унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Тус Хүүхдийн Номын Өргөө нь Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж тоноглосон анхны номын өргөө юм. Энэ өргөөнд бага, дунд, ахлах гээд бүх насны хүүхдүүд хороо дүүрэг харгалзалгүйгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

    МОNU монументаль урлагийн нэгдэл номын өргөөний уншлагын танхимд хэд хэдэн чимэглэлийн ажил хийж гүйцэтгэжээ. Танхим бүр хүүхдүүдэд тав тух, сонирхолтой орчинг бүрдүүлсэн өвөрмөц дотоод засалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдтэй хамтдаа номоо уншиж, шагай тоглож цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх боломж дүүүрэн бий. Тус нэгдлийн зүгээс эцэг эхчүүдэд хүүхдээ дагуулж ирж үзэхийг зөвлөж байна.

    Хүүхдийн номын өргөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст, Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Шинжлэх Ухааны доктор, профессор С.Дулам тэргүүтэй Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй болон олон олон зохиолч яруу найрагчид хүрэлцэн ирсэн байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй