Ава Гуажа (Awa-Guaja) хэмээх Амазоны зүүн хэсэг Бразилийн тайгад амьдардаг мөхлийн ирмэгт ирсэн омгийнхонтой танилцана уу.
Тус омгийнхоныг Европын колоничлогч, түрэмгийлэн эзлэгчид боолчлон цөөрүүлсэн бөгөөд тэд тус газар дүрвэн ирж байсан аж. Тэдэн дээр гадаад ертөнцийн тун цөөхөн хүн зочилж байсан бөгөөд хүмүүсийг тэд найрсаг хүлээн авдаг. Гэрэл зурагчин Доменико Пуглис Ава омгийнхон дээр зочлон эдгээр зургуудийг авсан бөгөөд түүний тэжээвэр амьтдыг омгийн бүсгүйчүүд хөхөөр хооллож байсан ажээ.
"Тэд бяцхан монш, хэрмийг яг л өөрсдийн хүүхэд шигээ хөхөөр хооллож халамжилж байсан. Би байгаль орчинтой тийм ойр хүмүүсийг хэзээ ч харж байгаагүй. Үгүй ээ, ойр гэдэг үг тохиромжгүй, харин тэд байгаль дэлхийн нэг хэсэг байсан гэвэл илүү ононо" хэмээн зурагчин ярьсан байна.
Одоо нийт 100 орчим Ава хүн байгаа бөгөөд 60 орчим хүн нь тэд гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй амьдардаг.
Тэд мэрэгч амьтад, зэрлэг гахай, тоть гэх мэт маш олон төрлийн зэрлэг амьтдыг тэжээдэгээс хамгийн дуртай нь сармагчин аж.
1982 онд Дэлхийн банк болон Европын холбоо хамтран Бразил улсад 600 орчим сая ам.долларын зээлийг нутгийн уугуул иргэдийн аюулгүй амьдралд зориулах үүднээс олгож байжээ. Харамсалтай нь хууль бусаар мод бэлтгэгч, анчид гэх мэт хүмүүс уугуул иргэдийн аминд хүрсээр байсан бөгөөд 2003-2010 оны хооронд 450 орчим уугуул иргэд бусдын гарт амиа алдсан байна.
Гурван жилийн өмнө найман настай тус омгийн охиныг амьдаар нь шатааж, цогцсыг нь омгийнхоны амьдардаг газраас гаргаж орхисон аймшигт хэрэг гарч байв. Омгийнхоны үзэж буйгаар бяцхан охиныг бусад омгийн уугуул иргэдэд сануулга өгөх үүднээс аминд нь хүрсэн аж.
Гэрэлзурагчин Доменико Ава омгийн хүмүүсийн зургаар ном гаргахаар зэхэж буй гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт