ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32 жолооч нийтийн тээвэрт үйлчилж байжээ

    Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран  12 дугаар сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32 зөрчил илэрсэн байна.

    Угтаа нийтийн тээврийн жолооч хүн ерөнхий боловсролын 8, 10 дугаар ангийн боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “Д” ангилалтай, 5-аас доошгүй жил автомашины жолоочоор ажилласан, үүний дотор 3-аас дээш жил автобус жолоодсон, нийтийн зорчигч тээврийн жолоочоор мэргэшсэн,  23-аас дээш насны хүн байх ёстой.

    Шалгалтын дүнд илэрсэн бусад зөрчлийг дурдвал ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу 3, гадна дотор цэвэрлэгээ хангалтгүй 28, суудлын бүрээсгүй 25, чиглэлийн хаяггүй 4, лед хаяггүй 3, автобусан дотор байршуулсан камер дутуу долоо, цахим төлбөрийн карт уншигч ажилгүй нэг, чанга яригчгүй 76, гэрэл дохио бүрэн бус 92, цацруулагчгүй долоо, оношлогоонд ороогүй 12 зөрчил илрүүлсэн байна. Нийт 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд гарсан нийт зөрчлийг яаралтай арилгах талаар мэдэгдэл хуудсыг хүргүүллээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй