Нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тодорхойлсон байдаг. Зарим улс үндэстний хувьд энэ хэмжээ эрс бага, Сомалид л гэхэд 8,9 литр, Малид 8 литр ус хэрэглэж байна. Гэтэл АНУ-ын нэг хүн өдөрт дунджаар 500 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Их Британид энэ хэмжээг 200 литр гэж үзсэн байна. Барууны орнуудад хүн нэг удаа шүршүүрт орохдоо 100-200 литр ус зарцуулж, шүдээ угаахдаа 8 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ хөгжингүй орнуудад усны хэрэглээг зарим талаар хязгаарлаж чадсан туршлага бий. Бид өдөр тутам үйлдвэрлэл болон ахуйдаа санаанд оромгүй их хэмжээний усыг тогтмол хэрэглэдэг ажээ. 0.5 литр кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500 литр, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх ньтурш ундаалахад 5-20 мянган литр , нэг машин үйлдвэрлэхэд 400 мянган литр, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулдаг байна. Усны гачаалд хүргэж байгаа өөр нэг асуудал бол бохирдолт юм. Эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсон байна. Дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчний улмаас нас барж байдаг судалгааг НҮБ-ээс гаргажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт