ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мянган хүүхэд шинэ жилийн баярт оролцоно

    Жил бүрийн шинэ жилийн баяраар МХО-нд Харшийн сүлд модны наадам, харин Олон улсын хүүхдийн Найрамдал төвд шинэ жилийн баяр зохиогдож хүүхэд багачууд, сурагчид анги хамт олноороо үзэж сонирхдог билээ. Сүүлийн жилүүдэд эдгээр шинэ жилийн арга хэмжээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулах ажлыг НЗДТГ-аас зохион байгуулах болсон. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулах болсон байна.  “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй