ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол туургатны наадамд түрүүлсэн боксчин 1500 ам.долларын эзэн болно

    “Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг” 2015 онд дэлхийн Монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилготой байгуулагдсан юм. Нийгэмлэгт салбар бүрдээ манлайлал болсон залуус нэгдэн “Монгол туургатны их наадам”-ыг зохион байгуулахаар хэдийнээ бэлтгэл ажлуудаа базаажээ. 

    Тус нийгэмлэг энэ бүх ажлынаахаа анхдагч болгон “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг энэ сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр хэдийнээ бэлтгэлээ базаан оролцох тамирчдын нэрсийг танилцуулсан. Наадамд Монгол, Тува, Халимаг, Буриад, ӨМӨЗОн-ын шилдэг ширэн бээлийтнүүд 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь  Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай. Тухайлбал, зургаан жин тус  бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой  шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэх аж. Бид энэ наадмын хүрээнд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Уугантай хийсэн ярилцлагыг хүргэсэн билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй