
Орон сууцанд болон гэр хороололд амьдардаг иргэдийн усны хэрэглээ асар зөрүүтэй. Тухайлбал гэр хороололд амьдардаг 4-5 ам бүлтэй нэг өрх өдөрт 20-25 литр ус ашигладаг бол, орон сууцанд амьдарч байгаа 4-5 ам бүлтэй нэг өрх 200 литр усыг нэг өдөрт зарцуулж байна. Эндээс орон сууцны иргэдийн усны хэрэглээ гэр хороололд амьдарч байгаа иргэдийнхэээс 10 дахин их байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь орон сууцанд амьдардаг айл өрх нэмэгдэхийн хэрээр усны зүй зохисгүй хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг олон улсын болон дотоодын байгууллагын хийсэн судалгаа харуулж байгаа юм. Тухайлбал Улаанбаатарчуудын ахуйн, аж ахуйн нэгжийн, үйлдвэрлэлийн нийт усны хэрэглээ арван жилийн өмнө буюу 2005 онд нэг хоногийн 113 мянган метр куб байсан бол өнөөдөр 212 мянган метр куб болж даруй нэг дахин нэмэгдсэн байна. Энэ хэрэглээ ч 2030 он гэхэд улам өсч 353 мянган метр куб болох тооцоо гарчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт