Үсээ боодог хэн бүхэн бугуйндаа үсний боолтоо зүүж явдаг. Гэхдээ үсний боолтонд гадны маш олон төрлийн нян вирус хуримтлагдаж байдаг учраас бугуйндаа зүүх нь тун буруу сонголт ажээ.
Audree Kopp хэмээх эмэгтэй бусдын л адил үсний боолтоо ийн зүүж явдаг байсан бөгөөд саяхан гэрээ нүүлгэж байх үедээ бугуйн дээр нь амьтан хазсан мэт хавдар үүсэж, улайсан байхыг анзаарсан байна. Цаг өнгөрөх тусам түүний бугуй улам үрэвсэн, хавдаж байсан бөгөөд эмчид үзүүлэн үрэвслийн эсрэг хүчтэй антибиотик тариа хийлгүүлсэн ч үрэвсэл намдаагүй учир тэр бугуйндаа мэс засал хийлгэн хавдрыг авахуулжээ.
Эмч нарын үзсэнээр гадаад орчны болон Audree Kopp-ийн үсэнд хуримтлагдсан бактери үсний боолтод хуримтлагдан ийм хэмжээний халдварыг үүсгэсэн байна. Азаар тэр цаг алдалгүй арга хэмжээ авсан учир ноцтой эрсдэл учраагүй бөгөөд хэрэв цаг алдсан бол халдвар түүний арьсан доогуур нэвчиж, цусны судал, судсыг гэмтээн амь насанд нь ч аюул учирч болох байжээ.
Тийм учраас та үсний боолтоо байнга угааж, ариутгах, солих эсвэл бугуйндаа зүүхгүй байх арга хэмжээ аваарай.
Эх сурвалж: http://www.marieclaire.com/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт