ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд шинэ жил биш Christmas тэмдэглэдэг болжээ

    Англи хэлний хичээлийг Ерөнхий боловсролын сургуульд дунд ангиас эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл тавдугаар ангийн хүүхдээс эхлээд, англи хэлний сургалттай цэцэрлэгийн багачууд ч Christmas гэдэг Зулсарын баяр гэсэн үг болохыг мэднэ. Гэтэл шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд бүх төрлийн сурталчилгааны мэдээлэлд Christmas гэсэн үг ихээр ашиглах болжээ. Монголчуудын хувьд гацуур мод чимж, ганган гацуурыг мөнгөөр мялааж, гэр бүлээрээ амттай хоол идэж, байгууллага хамт олноор үдшийн цэнгүүн хийдэг 12-р сарын гайхалтай баяр Зулсар яав ч биш. Хэдийгээр сүүлийн жилүүдэд христийн шашны сүм олноороо байгуулагдаж, христийн шашны итгэлтнүүдийн тоо нэмэгдэж байгаа ч өнө эртнээс буддын болон бөө мөргөлийн шашинт Монголын ард түмэн Зулсарын баярыг түүхэндээ нийтээр тэмдэглэж байгаагүй.

    Судалгаанаас үзэхэд Монголчуудын 93 орчим хувь нь буддын шашинтай, харин Улаанбаатар хотод христын шашны үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг 24 мянга орчим хүн байгаа нь нийслэлийн хүн амын 0.3 хувийг эзэлж байна. Зулсарын баяр 12-р сарын 25-нд, харин Монголчууд бидний шинэ жилийн баяр 12-р сарын 31-нд тохиодог билээ. Тийм ч учраас шинэ жилийн мэндчилгээнд Merry Christmas!, Christmas gift зэрэг үгсийг хэрэглэх нь буруу юм. Иймээс албан байгууллагууд, хувь хүмүүс та бүхнийг олон нийтэд хандсан шинэ жилийн баяртай холбоотой аливаа мэндчилгээ, сурталчилгаанд Christmas гэдэг үгийг ашиглахгүй байхыг уриалж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй