ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америк маркетинг судлах боломжтой боллоо

    Монголын Маркетингийн Холбоо 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбооноос маркетингийн чиглэлээр 55 бүтээл туурвисан Филип Котлерын “Маркетингийн Удирдлага” номны 14 дэх хэвлэлтийг эх хэлнээ орчуулан хүргэх албан ёсны эрхийг авч, их, дээд сургуулиудын маркетингийн багш нарын зөвлөл уг номыг сүүлийн хоёр жилийн хугацаанд орчуулж, уншигчдад хүргэхэд бэлэн болоод байна. Судлан шинжлэх, санаа шийдэл олох, зах зээлд үнэ цэнийг санал болгох, зорилтот хэрэглэгчтэй харилцан уялдаа, харилцаа холбоотой ажиллах шинжлэх ухааны үндэслэлтэй, давтагдашгүй практик арга туршлагуудаас суралцахад энэ ном тусална. Үндсэн 22 бүлэг, маркетингийн дасгал ажил, нэр томъёоны тайлбар бүхий 1000 гаруй нүүртэй  “Маркетингийн удирдлага” ном нь Маркетингийн шинжлэх ухааны орчин үеийн онол арга зүй, арга туршлага, маркетингийн ертөнц дэх гайхалтай жишээнүүдийг төрөлх хэлээрээ уншин судалж, өөрийн орны нийгэм, соёл, өв уламжлал, зан заншилтай хослуулан нутагшуулж, өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломжийг олгож, маркетингийн алсын аяны гайхамшигт хөтөч болох болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй