ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХЭҮК-т хорихоос хаягласан гомдлуудыг судалжээ

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуульзүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт” сэдэвт судалгааны дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохиов. 

    Уулзалтад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Дамдинсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

    Өнгөрсөн хоёр жилд ХЭҮК-т хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хасуулсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид болон бусад иргэдээс ирүүлсэн гомдлыг 25 орчим хувийг хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой гомдлууд эзэлж байна.

    Иймд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн шүүхэд хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс үзүүлж буй хууль зүйн туслалцаа нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, бүрэн, тууштай байдал, нууцыг чанд хадгалах зарчимд нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилго бүхий судалгааг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг энэ оны 6 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хийжээ.

     

    Судалгаагаар дараах асуудлыг хөндсөн байна. Үүнд:

    1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, ашиг сонирхолтой холбоотой нөхцөл байдлын хүрээнд:
    2. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхээ хэрхэн эдэлж байгаад дүн шинжилгээ хийх;
    3. Гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч авах эрхээ эдэлж буй байдалд судалгаа хийх;
    4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах нөхцөл, бололцоог хэрхэн хангаж буйд дүн шинжилгээ хийх.

    Өмгөөлөгч чиг үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдлын хүрээнд:

    1. Өмгөөлөх чиг үүргээ хуулийн дагуу, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэн хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан гүйцэтгэж чадаж буй эсэхийг судлан тогтоох (Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасан сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд дүн шинжилгээ хийх)
    2. Өмгөөлөгчийг заавал оролцуулах шаардлагатай мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгч тухай бүр оролцож байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх;
    3. Төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын өмгөөлөгчөөс үзүүлж байгаа хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг бусад өмгөөлөгчийн үйлчилгээтэй харьцуулан судалж давуу болон сул талыг тодорхойлох зэрэг болно.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй