Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. Тэтгэлгийг ерөнхий хэл зүй (Хинди хэл), шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэг чиглэлээр бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтад 2016-2017 оны хичээлийн жилээс суралцах оюутнуудад олгоно. Суралцах салбарын талаар мэдлэг, туршлагатай, англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай оюутан залуус та бүхнийг сонирхсон мэргэжлийн чиглэл, холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрийн суралцах чадварыг илтгэсэн намтрыг (CV, нэгээс илүүгүй хуудас байх) 2015 оны 12 дугаар сарын 4-ний дотор reception@indianembassy.mn хаягаар хүргүүлж, тэтгэлгийн шалгаруулалтад оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.iccr.gov.in цахим хуудаснаас үзэж, танилцах боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт