ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    98 настай хос 70 жилийн дараа хуримаа дахин хийжээ

    Олон жил хамтран амьдарсан эхнэр, нөхөр хуримын ойгоо тэмдэглэдэг. Өдгөө 98 настай Хятад хосууд харин ойгоо жирийн байдлаар тэмдэглэхийг хүссэнгүй. Харин тэд тэмдэглэлт, онцгой өдар 70 жилийн дараа хоорондоо дахин гэрлэсэн байна. 

    Тэд 1945 онд Чунчин хотод хуримлан дөрвөн хүүхдийн эцэг эх болсон бөгөөд аав ээжийнхээ хуримын ёслолыг хүүхдүүд нь зохион байгуулжээ. 

    "Миний аав ээж хоёр энэ жил 98 нас хүрч байна. Тэд хамтдаа дайн, халдварт өвчин дэгдсэн үе, улс төрийн үймээн самуун гэх мэт асар олон бэрхшээлийг туулан өнгөрүүлсэн. Тэд минь одоог хүртэл бие биедээ хайртай. Тийм учраас бид аав ээжийнхээ хайр сэтгэлийн баталгаа болсон энэ үйл явдлыг маш сайхан хүлээн авсан." хэмээн тэдний хамгийн отгон хүү, өдгөө 60 настай Cao Pangpei CNN мэдээллийн агентлагт ярьжээ. 

    Мөн тэрээр нэмж хэлэхдээ: "Тэд их өндөр настай учраас залуу байх үеийнхээ зарим зүйлсийг одоо санахаа больсон. Гэхдээ хоорондоо бичиж байсан захиа, хайрын шүлгүүдээ сайн санадаг" хэмээсэн байна. 

    "Тэд дайны үед бие биеэсээ салж, өөр газруудад удаан амьдарсан ч хэзээ ч нэг нэгнээ хайрлахаа хэзээ ч зогсоогүй юм"- Cao Pangpei

    "Аав минь хамгийн анх ээжийг харан анхны харцаар дурлаж, бүжгэнд урьсан байсан. Ингэж л тэд танилцсан юм даа"- Cao Pangpei

    "Бид тэдэнд аз жаргалтай дурсамжаа аль болох удаан санан дурсаж, хадгалж явах бүх л боломжийг нь хангахыг хүсдэг" хэмээн тэдний хүүхдүүд ярьжээ. 

    "Бид 100 нас хүрээд дахин ой тэмдэглэнэ" хэмээн гэргий нь сэтгэл догдлон өгүүлсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй