Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй сурч болохгүй хэмээн ялгаварлан гадуурхсны улмаас олон хүүхэд өнөөдөр боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Монгол улсад арав гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас ердөө мянга гаруй нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Гэртээ үлдсэн есөн мянган хүүхэд бүрт Монгол улсын Үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрх бий. Есөн мянган бяцхан зүрхэнд сургуульд сурна гэсэн итгэл секунд бүрт лугшсаар байна. Хүүхдүүдэд хамтдаа хөгжих эрх бий.
Та доорх гуравхан минутын дүрс бичлэгээс бидний л үр хүүхэдтэй адил монгол хүүхдүүд "хөгжлийн бэрхшээл" гэсэн хоёрхон үгнээс болж ямар өндөр хананы цаана амьдарч байгааг үзэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт