Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг ээжүүд 2011 оноос эхлэн зөөлөн тоглоом оёж, амьжиргаандаа нэмэрлэж байгаа талаар бид олон дуулсан. Үйлчин ээж нарыг нэгтгэсэн “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас үйл ажиллагааг нь дэмжихийг УИХ-ын гишүүд, нийслэлийн болон дүүргүүдийн засаг дарга нараас хүссэн боловч тоймтой дэмжлэг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Тэд гурван жилийн турш иргэдийнхээ төлөөлөл болон сонгогдсон эрхэм гишүүддээ хандан дэмжлэг хүссэн захиа утас луу нь явуулж байсан гэнэ. 2011 оноос эхлэн хийж байгаа энэхүү өрхийн үйлдвэрлэл нь өнөөдрийг хүртэл байгууллага хүмүүсийн захиалгаар явагдаж байсан ч сүүлийн хэдэн сар захиалга байхгүйгээс энд оролцож байгаа олон ээж, хүүхдийн амьжиргаанд шууд нөлөөлжээ.

Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд Монголчууддаа хандаж хүүхэд багачуудад бэлэг сонгохдоо зөөлөн тоглоом авч, үйл ажиллагааг нь дэмжих уриалга гаргалаа. Ээжүүдийг нэгтгэн буй “Ээлтэй Ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал “Өдрийн хоол цайндаа санаа зовохгүй болоод ирэхээр ээжүүд хүүхдээ хөгжүүлэх талаар бодож эхлэх, тэдэндээ анхаарах гээд амьдрал нь өөр болж байна. Амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суухыг ээжүүд хүсэхгүй байна. Харин хөдөлмөрлөх чин хүсэлтэй ээжүүдийгээ хамтдаа дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм” гэлээ. Үхэх бүү хэл өвдөх эрхгүй гэж яриандаа дурдах эдгээр ээжүүдийг хамтдаа дэмжицгээе.
Холбоо барих утас: 88302278 /Т.Туяажаргал/


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт