ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхэд бүрийн гарт очих ёстой зурагт хуудас

    Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна. Иймээс бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдлэг олгох нь чухал юм. Замын цагдаагийн газраас гаргасан энэхүү зурагт хуудсыг айл өрх бүр, сургуулийн анги танхим бүрт хүүхдэд харагдахаар орчинд байрлуулах нь зүйтэй.

    Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81.0 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ.

    Зам гарахдаа:

    1. Зөвхөн явган хүний гарцтай газраар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч сур
    2. Гарцгүй бол хамгийн аюулгүй газрыг сонго
    3. Зам хөндлөн гарч байгаа насанд хүрсэн хүнийг дагалдаж, бараадаж гар
    4. Замын хажууд болон зам руу нуруугаа харуулж бүү зогс
    5. Замын хөдөлгөөний бүх чиглэл рүү сайтар хар
    6. Тээврийн хэрэгслийг сонс
    7. Зам гарахад хэдийд аюулгүй талаар бод
    8. Зам чөлөөтэй үед эсвэл бүх тээврийн хэрэгсэл гарч дууссаны дараа чигээрээ алхаж гар
    9. Замаар гарах үедээ ч сонор сэрэмжтэй бай
    10. Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт бүү гүй
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй