
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэл хотын түгжрэл багассанаас үүдэн жолооч нар хурд хэтрүүлж байгаа талаар мэдэгдлээ. Тус төвийн цахим хуудсанд “Сүүлийн 2-3 жилд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, өмнө нь түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, холооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг боллоо” гэжээ. Жолооч нар хурдаа нэмэхийн хэрээр хурд хэтрүүлснээс үүддэг зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна. Тухайлбал Яармаг орчмын замд 70-90 км/цаг, цаашлаад 100 км/цаг хурдтай давхиж байна.
Жолооч нар камерын доогуур хурдаа хасч, 60 км цагтай явчихаад, камер өнгөрөнгүүт л хурдаа нэмж байна.
Энэ байдалд холбогдох байгууллагууд дүгнэлт хийж ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканнерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг. Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ, зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийнэ. Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой болсон. Иймд жолооч та бүхэнд Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөнйй дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтлахыг анхааруулж байна гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт