ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БЗД-т өндөр хүчдэл дор 26 өрх амьдарч байна

    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус дүүргийн 214 айл өрх зөвшөөрөлгүйгээр мухар гудамж үүсгэсэн байгааг шалгалтын явцад тогтоожээ. Дүүргийн 28 хороотой хамтран зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг гаргасан байна. Судалгааны дүнд автомашин зорчих  боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус  9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдэлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчил бүртгэгдсэн ба ажлын хэсэг хяналт шалгалтын явцад зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй