ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Украйны парламентын сонгууль боллоо

    Сонгуульд Петро Порошенко 23 хувийн саналаар тэргүүлсэн бол тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюкийн толгойлдог Ард түмний нам 21 хувийн саналаар удаалж байгаа юм. Ингэснээрээ Яценюк дахин Ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байгаа юм.

    Харин сөрөг хүчнийхэн буюу Оросын талыг баримтлагч Виктор Януковичын нам урьд өмнө нь байгаагүй бага санал буюу 7,6 хувийн санал авчээ.

    Хэдийгээр энэ нь сонгуулийн урьдчилсан шатны дүн ч гэлээ санал хураалт дууссанаас хоёр цагийн дараа Петро Порошенко ард түмэндээ хандаж талархалаа илэрхийлэн, Европын тогтолцоонд эргэн шилжих үе ирсэнд баяртай байгаагаа мэдэгджээ.

    Украйны шинэчлэлийн Засгийн газар байгуулах сонгуулийн санал хураалт өндөрлөмөгц тус улсын парламентын 450 суудлын 225 нь шинэчлэгдэх юм. Ийнхүү Украйны барууны талыг баримтлагчдын хүч газар авсаар байгаа нь ОХУ-д хүнд тусах нь тодорхой болоод байна. ОХУ-ын зүгээс улс гүрнүүдийн ялгаварлан гадуурхалт нэмэгдсээр байвал шинэ дайн зарлахад бэлэн гэдгээ удаа дараа анхааруулсаар байгаа билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй