
Цагаан гаа бол байгалийн гаралтай шилдэг эм. Үрэвсэл намдааж, элдэв нян бактерийг хүний биеэс хөөх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх гэх мэтчилэн цагаан гааны шидийн тухай тоочоод баршгүй.
Цагаан гаа нь магни, С амин дэм болон бусад эрдсийг агуулдаг. Тийм учраас цагаан гаатай халуун цай тогтмол ууж хэвшвэл элдэв халдвар өвчнөөс сэргийлж, дархлааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан улмаар элгийг цэвэрлэн, бөөрний чулуутай болох эрсдлээс таныг аварна.
Та доорх хялбар жорын дагуу цагаан гааны цай бэлтгэн тогтмол уугаарай.
Орц:
- Нэг цайны халбага цэвэр зөгийн бал
- 1/3 цайны халбага органик цагаан гаа (энэ хэмжээ их санагдвал үүнээс багыг хийж болно)
- Нэг аяга ус (coconut milk буюу кокосын сүү бага зэрэг нэмбэл илүү сайн)
Жор:
Буцалж буй усанд цагаан гаа нэмж 5-10 минут орчим буцалгана. Үүний дараа зөгийн балаа нэмж хутгаад, аягандаа хийж халуун үед нь ууна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт