ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДОХ-оос сэргийлэх тухай хуулийг та мэдэх үү?

    Одоогоос гурван жилийн өмнө ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хууль батлагджээ. Гурван бүлэг, 14 зүйлтэй энэ хуулинд Төрийн болон нутгийн удирдах байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн болон иргэний эрх, үүргийг зааж өгчээ. Тус хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх үүргийг дараах байдлаар заажээ.

    9.1.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах эрхтэй:

    9.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа этгээдээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах;

    9.1.2.хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх аргад суралцах.

    9.2.Монгол Улсын иргэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

    9.2.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс  зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох;

    9.2.2.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, байх;

    9.2.3.хүний дархлал хомсдолын вирусын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, халдвар авсан тохиолдолд дархлалын олдмол хомсдолоор өвчлөхөөс сэргийлэх.

    9.2.4.энэ хуулийн  11.2-т заасныг зөрчихгүй байх.

    9.3.Энэ хуулийн 9.1, 9.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

               

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй