ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хотын төсөв : 53.1 тэрбумын НТХ-ээр үнэгүй зорчиход зориулна

    Нийслэл 2016 онд хотын шууд орлого нь 564,8 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө нь 134,1 тэрбум нийт орлогын төлөвлөгөө нь 698,9 тэрбум төгрөг байхаар батлав. Харин нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагыг 578,2 тэрбум төгрөг орчим байхаар баталлаа. 2016 оны хувьд нийгмийн халамжийн зардал 101,2 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тариф олгох зарлалд 43,6 тэрбум, нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд 57,3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3,6 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх зардалд 1,9 тэрбум зарцуулахаар тооцсон байна. 

    Зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зардалд 53,1 тэрбум төгрөг зарцуулах болжээ. 

    Энэ жилийн хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа ч тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулан 5,4 тэрбум орчим төгрөгийг зарцуулах юм. Энэ нь бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 4 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1,0 тэрбум төгрөг байх юм. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 15 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон  түр ажлын байраар хангаж зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй