ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ “Төрийн үйлчилгээний супермаркет” байгуулахад дэмжлэг үзүүлэх боллоо

    Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр  Элчин сайд  Женифер Зимдал Галт  хотын агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг сайжруулах, Авлигатай тэмцэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаа дурьдав. Харин Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг нийслэлийн гурван байршилд байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Уг ажилд дэмжлэг авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. Хатагтай Женифер Зимдал Галт "Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх энэхүү ажил амаргүй ч гэсэн цагаа олсон чухал зүйл хийх гэж байгаад баяртай байна. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй