ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сагсчин Шараваагийн шийрийг хөвгүүд нь хатаана

    Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү болох Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нарыг  АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьсан байна.

    Алдартай сагсчин маань  “Миний хоёр дүрсгүйг АНУ-ын шилдэг 10-т ордог сагсан бөмбөгийн United States Basketball Academy 50 хувийн хөнгөлөлттэй зургаан сарын сургалтад урив. Хятад болоод өөр олон улсын хүүхдүүдийн шигшээ багтай хамт бэлтгэл хийх гэнэ. Ийм сайхан боломж олон хүүхдэд олдоосой. Ийм сайхан мэдээ сонсчихоод өнөөдөр би хамгаас их аз жаргалтай байна. Өмнө нь өөрт минь урилга ирэхэд тэгтлээ баярлаж байсангүй. Одоо хоёр хүүхэд минь Монголын сагсан бөмбөгт үнэнчээр зүтгэх л үлдлээ. Зургаан сарын дараа сагсан бөмбөгийн сайн багтай сургуульд орох боломж нээгдэнэ.Монгол хүн NBA-д орох баярт мөч ойртсоор л байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Сонирхуулахад түүний хөвгүүд өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, шилдэг тоглогчоор шалгарч байжээ.

                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй