БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нэн ховор Дэрэвгэр Жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түр хориглох шийдвэр гаргалаа. Дэрэвгэр жиргэрүү нь экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой учир дахин төлждөггүй, тухайн газрын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна. Тиймээс холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөний үүднээс ийнхүү уг ургамлыг 5 жилийн хугацаагаар эмийн ургамалаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон тушаал гаргаад байна. Гоньд, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр ард түмний дунд нэрлэгддэг энэ ургамал нь шүхэртний овогт хамаарах олон наст ургамал бөгөөд манай улсаас гадна Хятад, Оросын Зүүн Сибирь, Солонгос, Манжуурт ургадаг байна.Хятад, Солонгос үндсээр нь уламжлалт эмчилгээний эм тан хийдэг учраас хил гарган худалддаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт