\“ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 2-8-ны өдрүүдэд Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ. Тусгай хамгаалалтай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдыг олон нийтэд харуулахыг мөн хүн хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулж байна. Түүний авсан олон мянган зурган дунд Төрийн тахилгат хайрханаас эхлээд, дөнгөж төрсөн нялх амьтадын өхөөрдөм зураг байх бөгөөд хүн бүрт эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлэх, гайхамшигтай, онгон байгалийн бүрэлдэхүүн болох газар ус, уул нуруу, ан амьтан жигүүртэн шувуудыг нүдээр үзэж, сэтгэлийн таашаал авах боломжгүй хүмүүст тэр бүхнийг мэдрүүлэх, хүүхэд залуучуудад эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорьж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт