ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Эрчим” баг ”Алтайн барс-1”-ийг ардаа орхив

    Эхний тойрогт төдийлэн сайн байгаагүй “Эрчим”-ийнхний тоглолт сайжирч, тэмцээний II тойргын тоглолтод  хүснэгтийг тэргүүлж явсан “Алтайн Барс-1” багтай ширүүхэн өрсөлдөв. Эхний ээлжинд 25:14 оноогоор “Эрчим” учраагаа хожив.

    Тус багийнхан алдаа гаргалгүй хоёр дугаар ээлжинд 25:23,  гуравдугаар ээлжинд 26:24 оноогоор буюу 3:0 харьцаагаар хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан. Тэд гурав тоглож, нэг ч хожигдолгүй 9 оноо авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ. “Эрчим” гурван  удаа тоглож, есөн ээлж хожихдоо нэг ээлж алдсан юм. Хүснэгтийн сүүл мушгиж яваа “Аврагч”, “Буянт-Ухаа” баг дахин хожигдсоноор оноо авч чадсангүй.

    “Супер-8” тэмцээний Б хэсийн нэг тоглолт өнөөдөр болж, Өмнөговийн хөвгүүд “Хасу мегастарс”-ыг  3:1 оноогоор хожсоноор Дундговийн багийн хамт хэсгээ тэргүүлж буй. Энэ хэсгийн тэргүүн байрын төлөө ижил зургаан оноотой яваа Өмнөговь, Дундговь багийн тоглолт өнөөдөр 10 цагаас эхэлж байна. 

                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй