ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Илүү догь ”сельфи” зураг авах аргууд

    Өнөө үед сельфи буюу өөрөг зураг авах урсгал асар хүчтэй дэлгэрч буйн нэг жишээ нь шоу бизнессийн од Ким Кардашиан дан сельфи зургаар ирэх дөрөвдүгээр сард ном гаргахаар зэхэж буй юм.  

    Ингээд та бүхэнд илүү сайн "өөрөг"-дөх аргуудаас танилцуулж байна. 

    1. Холоос авах 

    Ихэнх алдартай супермоделиуд хэт ойроос зургаа авахаас татгалзахыг зөвлөдөг. Ийм учраас та аль болох холоос зургаа аваарай. Сүүлийн үед дэлгэрээд буй сельфи таяг энэ асуудлыг хялбар шийдэхэд танд тусална. 

    2. Бага зэрэг маяг оруулах буюу поза авах 

    Алдартай одуудын сельфи дунд ч эгц урдаасаа, ямар ч илүү хөдөлгөөн хийгээгүй зураг ховор байдаг. Тийм учраас та ямар поза авбал илүү догь харагдах вэ, түүнийгээ нээн илрүүлж сельфидээрэй. 

    3. Үсээрээ гоёх

    Зөвхөн царайныхаа зургийг авах гэж хичээх хэрэггүй. Сайхан үсээ нүүрнийхээ урдуур бага зэрэг оруулж, илүү тачаангуй, дур булаам төрхийг бүрдүүлээрэй. 

    4. Зөв филтер хэрэглэх 

    Зураг янзалдаг, өнгийг нь өөрчилдөг аппликейшн ашиглан зургаа бага зэрэг янзлахаас бүү татгалз.  

    5. Сельфи хийхээсээ өмнө эргэн тойрноо нэг шалга 

    Хэдий таны царай, төрх үнэхээр сайхан гарсан ч эргэн тойронд, эсвэл ард чинь онцгүй зүйл харагдах нь зохимжгүй учир зураг авахаасаа өмнө эргэн тойрны зүйлсээ заавал нэг шалгаарай. 

    6. Жижиг зүйлсийг ч бүү март 

    Хэрэв та сайхан гартай, хумстай, эсвэл өнөөдөр шинэхэн маникюр хийлгэсэн бол, дэгжин бөгж, бугуйвчтай бол тэдгээр жижиг зүйлсийг зурганд оруулахаа бүү мартаарай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй