ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Морьтон залуус Чингис хааны нутагт аяны дөрөө мултлав

            Эх орноо нар зөв тойрон аялж байгаа “Морьтон Монгол төсөл”-ийн залуус 6000 км зам туулан зүүн аймагт хөл тавьжээ. Монгол уламжлалаа олонд түгээх, монгол адууны хүч чадлыг сорих, хилийн дагуу аяллын шинэ маршрут гаргах, угсаатан зүйн судалгаа хийх зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас гараагаа эхэлсэн тэд одоо Хэнтий аймгийн Бурхан Халдунд явна.

            Залуусыг очсон газар бүрт нь улс, аймгийн алдарт уяачид дэмжин угтаж, адуун сүргээсээ хурдан удмын морь бэлэглэн, нутгийн зон олон аян замын хүнс зэхэж өгдөг аж. Тэд өдөрт 60 орчим км зам туулж буй. Аяллынхаа хажуугаар эх орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтдын зургийг дуран авайд буулган, ховор эмийн ургамлуудаас дээж авч очсон газар бүрийнхээ онцлог байдалтай танилцаж, аян замын тэмдэглэл хөтөлж байгаа гэнэ.

             Тус төслийн аяллын багийн гишүүн "Түмний эх" цуврал номын бүтээгч Ч.Ганболд тэдний аяллаар гэрэл зургийн дөрвөн цомог гаргасан байна. Морьтон залуус төлөвлөснийхөө дагуу ирэх арванхоёрдугаар сард Өмнөговь аймагт хүрэлцэн очсоноор аяллаа өндөрлүүлэх юм.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй