Шинэ жилийн баяр ойртож, охид бүсгүйчүүд баярын гоёлоо зэхээд эхэлжээ. Өөртөө тохирсон гоёмсог даашинзаа сонгож, үсээ яаж янзлуулахаа, хумсаа яаж будахаа, ямар цүнх барихаа сонгоход амархан. Харин даашинзандаа тохирох гоёлын гутал сонгоход нэлээн төвөгтэй. Өдөр тутамдаа өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд төдийлөн хамаагүй боловч өсгийтэй гутал өмсч дадаагүй бүсгүйчүүдэд хүнд сэдэв. Өсгийтэй гутал гэртээ өмсөөд ойр зуур явахад ямар ч асуудалгүй хэрнээ аливаа арга хэмжээ, баярын цэнгүүнд очсон үед гутал сугарах, хөл холгох, өвтгөх зэргээр олон асуудал үүсч баярын оройжин ширээнийхээ ард суух болдог. Туфль томдсон үед араараа сугарч алхахад хэцүү байдаг. Энэ үед үсний лак ашиглан томдож хальтрахыг болиулах арга бий. Хөлийнхөө өсгий рүү үсний лак цацаж гутал дотор гулгахыг болиулах аргыг Холливудын бүсгүйчүүд өргөн ашигладаг байна. Энэ арга хэдхэн цагийн дараа үйлчлэхээ больдог тул цүнхэндээ жижиг хэмжээтэй үсний лак авч яваад гулгаад эхэлмэгц нь цацах нэг арга бий.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт