Дугуйтай тавцан
Ялангуяа үүдний өрөөнтөө олон тавцантай, хөдөлгөхөд хялбархан дугуйтай ийм хэрэгсэлтэй болвол хэрэгтэй үед олддоггүй эд зүйлсээ гарын дор байлгах боломжтой.
Том торх
Үүнд овор хэмжээ ихтэй эд зүйлсээ хийчихнэ. Энэ зураг дээр борооны шүхэр, гольф, теннисний цохиур багтаажээ.
Ороосон цаас
Дахин ашигласан цаасаар хийсэн энэхүү зураг зурах зориулалттай цаасыг үүднийхээ эсвэл гал зуухны өрөөнийхөө хананд тогтоосноор хэн ч хэзээ ч ямар нэг зүйлийг мартахгүй болно. Үргэлж нүдэнд ил.
Олон үйлдэлт үүдний сандал
Зураг дээрх олон үйлдэлт сандал бол үнэндээ Ikea брэндийн номын шүүгээ. Энэ тохиолдолд гутал, үүргэвч зэрхийг хийсэн бол даавуун дөрвөлжин саванд сольж өмсдөг ороолт малгай зузаан оймс зэргээ хадгалж болно.
“Том” өрөөнд
Үүдний өрөөнд дугуйтай тавцан, том торх хоёрт юу хийж байсныг сана. Харин энэ удаад энэ хоёр хэрэгсэл нэг нь мини бар, нөгөөх нь чимэглэлийн зориулалтаар ашиглагдаж байна.
Торх сандал болсон нь
Торхныхоо дээр зөөлөвч тавиад зочны өрөөндөө нэг шинэ сандалтай боллоо л гэсэн үг.
Зурагтын тавиур
Үүдний өрөөнд сандал болгож ашигласан өнөөх номын тавиурыг давхарлаад зурагтын тавиур хийжээ. Зурагтыг хананд тогтоосон үед каблийн утас, цахилгааны залгуур зэрэг нь анхаарал татаж, онцгүй харагддаг. Харин зурагтны сууриа элдэв чамин эд зүйлсээр чимэглэвэл орооцолдсон олон утсыг хэн ч анзаарахгүй.
Угаалгын өрөө
Угаалгын өрөөнд өнөөх номын тавиураа босгоод тавьчихвал аль ч талаас нь хэрэгтэй эд зүйлсээ авахад хялбар болж байна.
Үсний халуун индүүний тавиур
Угаалгын өрөөнд үсээ индүүддэг хүмүүс индүүгээ хаана тавьж хөргөхөө шийдэх гэж нэлээн хугацаа зарцуулдаг. Танд хуванцар биш металл материалтай оффисын ширээний зохион байгуулагчийг ашиглахыг зөвлөж байна.
Угаах хувцасны сав
Зочны өрөөнд сандал, чимэглэл болж байсан өнөө торхоо угаах хувцасны сав, эсвэл зузаан ванны арчуураа хадгалах газар болгоорой.
Гал тогооноос зээлье
Тиймээ, таны харж байгаа шиг ийм бялууны суурь, эсвэл чихрийн таваг байдаг бол угаалгын өрөөндөө үзэмж нэмж, гарын доорх эд зүйлсийг “гарын доор” байлгахад ашиглаж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт