ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХДХВ-г ойрын хугацаанд эмчлэх магадлалтай

    Архинд донтогсдод зориулсан Дисулфирам гэх эм ДОХ үүсгэгч вирусыг өвчтөнд ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүйгээр эмчлэх боломжийг олгох гэнэ. Та бидний сайн мэдэх ХДХВ нь хүний биеийн эс дотор нуугдаж, вирусын эсрэг эмчилгээ зогссон үед дахин идэвхждэг байна. Тэгвэл согтууруулах ундааны хамааралтай иргэдийг эмчлэх зориулалттай Дисулфирам нь бусад төрлийн эмэнд дархлал хомсдлын вирусыг олж тогтоон устгахад чухал нөлөө үзүүлэх гэнэ. The Lancet хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд Дисулфирам эсийн дотор нуугдсан вирусыг сэрээж, устгах чадалтай учир ДОХ өвчтэй хүмүүсийн шинэ итгэл найдвар хэмээн бичжээ. Дашрамд сонирхуулахад ХДХВ-ийг өдөөх чадвартай олон эм байдаг ч өвчтний биед хор учруулдаг байна. Яг одоогийн байдлаар Дисулфирам эмийн судалгааг Австралийн Мелбурн их сургуульд хийж байна. Мелбурны профессорууд ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж буй 30 хүнд Дисулфирам эмийг гурав  хоногийн нэмэгдүүлсэн тунгаар өгчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй