ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фолийн хүчлийг жирэмслэхээс өмнө хоол хүнсээр авах шаардлагатай

    Дэлхийн хүнс үйлдвэрлэгчдийг талх болон гурилын найрлаганд фолийн хүчил нэмэхийг эрүүл мэндийн салбарын судлаачид уриалж байна. Хэрэв эхчүүд өдөр тутмын хоол хүнсээрээ хангалттай хэмжээний фолийн хүчил авч чадвал нугасны эвэрхий тэргүүтэй хүнд өвчтэй төрдөг хүүхдүүдийг, улмаар энэ өвчний улмаас үр хөндүүлэх явдлыг бууруулах боломжтой. Жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажигаас сэргийлэх зорилгоор фолийн хүчил уухыг байнга зөвлөсөөр ирсэн ч тархи, нугасны төрөлхийн гажигтай хүүхдийн тоо буурахгүй байна. Фолийн хүчил дутагдсанаас үүдсэн ургийн гажигийг эрт үед нь үр хөндөх аргаар зогсоосноор ийм гажигтай амьд төрөлтийн тоог бууруулж байгаа ч бага зардлаар урьдчилан сэргийлэх бүрэн боломж байсаар байгаа юм.Фолийн хүчлийг зөвхөн жирэмсэн үед бус жирэмслэхээс өмнө эхчүүд ууж хэрэглэх ёстой. Гэтэл Их Британид явуулсан судалгаагаар жирэмсэн эхчүүдийн гуравны нэг хүрэхгүй хувь нь л жирэмслэхээсээ өмнө фолийн хүчил ууж хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Олон улсын эмч мэргэжилтнүүд жирэмсний 12 долоо хоног хүртэл, мөн жирэмслэхээс өмнөх үед 400 микрограм фолийн хүчлийг өдөр тутамд хэрэглэхийг зөвлөдөг билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй