ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хийгээгүй ажлынхаа хөлсөнд төрөөс 4 тэрбум төгрөг авчээ

    Албан тушаалаа урвуулан ашиглаж 17 тэрбумын тендерт ялсан хэмээх шалтгаанаар ЗГХЭГ-ын дэд даргынхаа албанаас мултарч байсан Г.Дэнзэнгийн талаарх таагүй мэдээ үүгээр дууссангүй. Энэхүү тендертэй холбоотой 4 тэрбум 835 сая төгрөгийн асуудал дахин босч ирэв. Анх Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргын алба хашиж байхад түүний хамтран амьдрагч Уянга хэмээх бүсгүй өөрийн нэр дээр байх нэг сая төгрөгийн дүрмийн сантай "Говь Повер" хэмээх компаниа 17 тэрбум төгрөгийн тендерт өрсөлдүүлж ялалт байгуулж байлаа. Энэ дагуу тус компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан түүхтэй. Гэвч МАН-ын гаргаж ирсэн баримтаар Г.Дэнзэн нь энэхүү тендерт нөлөөлсөн болох нь тодорхой болсон юм. Учир нь түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний ТУЗ-ын дарга болсны дараахан хамтран амьдрагчийнх нь компани 17 тэрбумын тендерт ялсан нь ийнхүү сэрдэгдэх шалтгаан болж байлаа. Олон түмэн ч үүнд бухимдаж шахалтанд орсон Засгийн газар тендерийг цуцалж, ЗГХЭГ-ын дэд даргын суудлаасаа Г.Дэнзэн бууж байв. Хачирхалтай нь ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай "Говь Повер" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгосон нь хууль бус хэмээн 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гомдол гаргаснаар асуудал дахин сөхөгджээ.

    Гэрээ цуцлагдсанаас үүдэж “Говь Повер” ХХК нь 7 тэрбум 413 сая төгрөгийн хохирол хүлээсэн, үүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК төлж барагдуулах ёстой хэмээх тэдний нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 10 сарын 16-ны өдөр хэлэлцээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргажээ. Ингэх ёстой гэсэн юм шиг  "Эрдэнэс Тавантолгой" ХК нь дээд шатны хоёр шүүхэд давж заалдсан ч үгүй дуулгавартай нь аргагүй төлбөрийг тав хуваан төлсөн байна. Эхний төлбөрөө 2013 оны 11 дүгээр сарын 28-нд хийсэн бол сүүлийн төлбөрөө 2014 оны 1 дүгээр сарын 16-нд хийснээр 4 тэрбум 835 сая төгрөгийг барагдуулжээ. Хийгээгүй ажлынхаа төлөө “Говь Повер” ХХК нь ийнхүү төрөөс хэдэн тэрбумаар нь мөнгө авсан байх юм.

                                                                                                                            Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй