Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг пүрэв гарагт ард түмэндээ хийсэн ажлаа тайлагналаа. Тэрээр энэ удаад зөвхөн чухлыг нь хөндөнө хэмээн яриагаа эхэллээ. Ерөнхий сайдын яриандаа “Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг онцолсон юм. Энэхүү төслийн шинэ төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ. “Энэ хөтөлбөрийн гол ач холбогдол нь бүтээн байгуулалтдаа ч бус, төмөр зам, авто зам барьж, цэргийн алба хаалгах гээд байгаадаа ч бус, хийх ажилгүй, нийгмийн унтаа байдалд байгаа, хөдөлмөрлөх, хийх, бүтээх бололцоотой, бүхэл бүтэн нийгмийн нэг шинэ үеийг хөдөлгөөнд, идэвхтэй, утга учиртай амьдралд татан оруулахад оршино” гэлээ. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээж амьдардаг. Ямар ч эрин үед хөдөлмөр моодноос гардаггүй. Аливаа их үйлсийн тэргүүн эгнээнд үргэлж залуучууд байж ирсэн түүхтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн явуулын барилгын үйлдвэр оруулж ирэн ажиллуулах, уг төслийн хүрээнд Сумын төвийн шинэчлэлийн төслөө хийж гүйцэтгэх нь манай Засгийн газрын анхаарах нэг чухал ажил байх болно гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт