Эцэг эхийнхээ ямар үйлдлийг хүүхдүүд насан туршдаа мартдаггүй вэ?
Хүүхэд их эмзэг тул түүнд хамгаалагч хэрэгтэй байдаг. Хүүхэд орон доорх, хаалганы цаадах мангасаас хамгаалсан таны "баатарлаг" үйлдэл, хар дарсан зүүдний дараах тэврэлтийг хэзээ ч мартахгүй. Гэхдээ бас та түүнийг үнэхээр их айлгавал мартахгүй. Тантай байхад ямар ч айх аюулгүй болохыг тэдэнд мэдрүүлж байгаарай.
Хүүхдүүд өөрт нь хэр их хайртайг тэдэнд хэрхэн анхаарлаа хандуулж байгаагаар хэмждэг. Хийж гэж байгаа зүйлээ хойш тавин тэдэнд цаг гарган цуг тоглон хөгжилдсөн үеийг тэд мартахгүй. Хүүхэддээ бага ч болов цаг гарган, жижиг боловч зүйлээр хөгжилдөж байгаарай.
Бидний хүүхдүүд аав ээжийнхээ бие биенээ хэрхэн хайрлаж, халамжилж байгааг мартдаггүй. Бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа нь тэдний сэтгэлд тод үлддэг. Тэдэнд эцэг эх нь цуг байхдаа аз жаргалтай байдаг гэдгийг ойлгуулаарай.
Хүүхдийн сэтгэл бол хатаж амжаагүй байгаа цемент л гэсэн үг юм. Түүн дээр юу зурна тэр чигээрээ л хатаж үлдэнэ. Таны хэлсэн урмын үгэнд урамшин өөртөө итгэлтэй болж, шүүмжлэлийг ойлгон алдаагаа ухаардаг.
Хэрэв танай гэр бүл долоо хоногийн тэд дэх өдөр гадуур зугаалж, цугтаа кино үзэх гэх мэт тогтмол тогтсон "уламжлал"-тай байдаг бол тэр өдрийг насан туршдаа санаж явах болно. Магадгүй том болоод өөрсдийн хүүхдүүдтэйгээ ч мөн адил тэр уламжлалыг дагахыг үгүйсгэхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт