Ханиад, томууны вируснээс шалтгаалж хамар болон хоолойн уг хавагнадаг. Энэ үед тархинд хамарт гадны биет орлоо гэсэн ташаа мэдээлэл өгч улмаар бид найтаадаг байна. Нэг удаа найтаахад шүлс, хамар дахь шингэн 40 мянган ширхэг дусал болон задарч, ийм л замаар ханиад нэгээс нөгөөд халддаг гэнэ. Ханиад томуу хүрсэн үед энэ өвчин таны биеийг найтаахад хүргэж, вирусээ тараадаг.
Зарим эрдэмтэд 160 биш бүр 352 км/цаг хурдтай гэж үздэг. Гэхдээ найтаах хугацаа маш богино учраас шүлс цацрах хурдыг хэмжих боломжгүй гэнэ.
Найтаах үед амьсгалын замд орсон тоос шороо, утаа, элдэв мөөгөнцөр арилдаг. Хамрын хөндийн хананд гадны биет наалдсан тохиолдолд мэдрэлийн төгсгөлүүд тархинд найтаах командыг илгээдэг байна.
Таны уншсан зөв. Оффист, нисэх онгоцонд буюу хашигдмал нөхцөлд хүний биеэс найтаахад цацагдсан шүлс агаарын замаар дамжиж хэдхэн минут,цагийн дотор бусдыг өвчлүүлэх чадалтай.
Үгүй ээ худлаа. Бид ихэнхдээ найтаахдаа нүдээ анидаг ч нүүдээ нээлттэй найтаадаг хүмүүс ч байдаг. Гэхдээ найтаахдаа хамраа чимхвэл нүдрүү даралт очих магадлалтай.
Найтаахыг албадан зогсоох аюултай
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2006 онд хийгдсэн судалгаагаар бид олон нийтийн газарт гэртээ байхаасаа 45 хувиар аажуухан найтаадаг гэсэн сонирхолтой дүн гарчээ. Харин найтаахыг албаар зогсоовол чихэнд агаарын даралт очиж чих өвтгөх аюултай. Мөн найтахыг албаар болиулаад байвал тархи, нүдний судас, нурууны булчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна, хавирга хугарах тохиолдол ч байдаг гэнэ.
Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй найтаадаг хүн бол Хятадын И Янг. И Янгийг найтаах үед гарсан дуу 176 дицбилл буюу буун дуунаас ч чанга аж.
Найтаахыг болиулж болно. Хамраа үрэх, хамраараа удаан гүнзгий амьсгал авах, эсвэл дээд уруулан дээрээ дарж найтаахыг болиулж болно.
Харанхуй өрөөнөөс наранд гарсан дөрвөн хүний нэг нь найтаадаг гэнэ. Учир нь хамрыг тархитай холбодог мэдрэлийн судал биднийг наранд гарахад тархинд найтаах дохио өгдөг.
Халуун ногоотой хоол идэхэд хоолны амтлагч хамрын хөндийгөөр дээш өгч, хамрыг загатнуулснаар бид найтаадаг байна.
Хөмсгөө зулгаах үед тархинд хамарт гадны биет орлоо гэсэн мэдээлэл очиж улмаар найтаадаг байна.
96 км/цаг хурдтай явсан жолооч, нэг удаа найтаахдаа 15 метр газарт нүдээ анидаг. Их Британид жолооны ард найтааснаас үүдэж долоо хоногт 2500 осол гардаг байна.
Гиннесийн дээд амжилтын ном 997 хоногт нэг сая удаа найтаасан сурагч охиныг бүртгэж авчээ. Донна Гриффитс 1981-1983 оны хооронд нэг сая удаа найтаасан байна.
Энэ оны гуравдугаар сард Стив Истон хэмээх 51 настай эрэгтэй ганц хүчтэй ханиаж, 44 жилийн өмнө хамартаа оруулаад гаргаж чадаагүй резинэн тоглоомын хэлтэрхийгээ гаргажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт