ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн сэтгэл шимшрүүлсэн үгс

    “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн аймшигт өвчнөөр эхнэрээ бурханы оронд үдээд удаагүй байгаа билээ. Өнөөдөр  49 хоног болж байгаа юм. Амьдын хагацалд шаналж буй Т.Дэлгэрмөрөнгийн сэтгэлээс гарах зүрх шимшрүүлэм үгээ өөрийн цахим хуудаснаа нийтэлснийг танд хүргэе. Ум сайн амгалан болтугай.

    Дуучин Т.Дэлгэрмөрөн - Янжинлхам бурханы дуулал

    Зовлон үзээгүй хүн бусдын зовлонг ойлгохгүй ээ.
    Ямарваа юм бүхэн утга учиртай билээ,харин тэр бүхэн эртдээ юу оройдоо юу даа л биз ээ.Мөнхийн усыг уусан биш бүгдээрээ л дөрвөн үнэнгийн(төрөх,өвдөх,өтлөх,үхэх) замаар сажилхаас хойш хойдхоо л бодож амиа дааж явах нь хүн муулж хараал идээд байгаа улсад нэн хэрэгтэй бурхан минь.
    Хүн гэдэг чинь унгах,хэхрэх,наатайх гурав нь давхцачихаараа өөд болчихдог хэврэгхэн зовлого юм билээлдээ,даан ч тэр бүхэн нь зөвхөн амнаасаа л болдог.
    Би ч бас мөн адил шүү дээ.Та нар надаас жишээ ав,амьд байх гэдэг асар богинохон.Юун хүний толгой дахь өвсийг харах,өөрийнхөө эврийг хар бурхан минь.Суусан газраасаа биш,суух гэж байгаагаа одоо харж яв.Ум ма ни бад мэ хум.

     

    Түүнийгээ дуурсах сүүлчийн шалтгаан энэ долоо хоногт болно.Долоон долоон дөчин есөн хоног чухам л их учиртай юм билээ.Надад бол бид бүхэнд бол мэдэх юм алга нэг л мэдхэд ирсэн явсан гацсан,зог туссан,цочсон,айсан гайхсан,уйлсан,үзэн ядсан,үхмээр санагдсан ч өөдөөс минь тэр сайхан хайрын амьд түүх хараад зогсож байсан.Амьсгалсан,айдас унтарсан,алхсан,анзаарсан,улам их сэнхэрсэн,амьдрал ах дүүс анд найз,шинэ бүхэн тосоод авсан.Ахиал би амьдрах болсон.Айхтар кино аз жаргалтай төгдөг дөө ккк.Амьдралд бид хайртай.

    Та бүгдийнхээ амгаланг эрье.Хүний амьдралд юу тохиолддог хийгээд хүн гээч ямар агуу бурхан юм бэ гэдгийг би өнөөдрөөс гуравдахь өдрийг хүртэл бичнэ.Та бүхэн мину зээ алдаа мадгийг эндээс олж харах биш аюул ослоос хэрхэн сэргийлэх болон амьдрал,хүн чанар,агуу хайр хэрхэн энэ хүний орчлонд оршин байдгийг тунгааж нэгэнтээ оршоогоод залбирнам зээ.
    Одоогоос18 жилийн тэртээ миний бие Жулиана гэгч охинд сэтгэл алдарч анх харсан цагаасаа л хойш алдах эрхгүйгээр дурлаж,энэ сайхан дурлал минь эцэстээ хайр болон хувьсаж 10 гаран жил жаргал тэмцлийн бал бурам дундаас амьд бурхан минь надад,бүр төрсөн өдрөөр минь охин үр төрүүлж алаг хорвоод намайг аав болгож,өөрөө ээж болж байлаа.Түүнийг минь Дашын Энхбадам гэдэг.Итали улсад амьдарч сурж боловсорж байхдаа л Италиуд ямар Монголоор дуудаж чадах биш Жулиана гэхгүй юу.
    Тэр цагаас хойш амьдрал улам утга төгс болж ариун хайрын минь гэрч 8 нас хүрж бидэн хоёрын хайр дахин жаргалаар дүүрж нэг л мэдхэд охин минь дүүтэй болсон байлаа.Тэр минь эхийнхээ хэвлийд 5 сартай хөөрхөн бондгор болчихоод байдаг,гэтэл хэвлий гэдэс дандаа өвдөөстөй.
    Эмнэлэгт хандана дандаа л очно,ураг зүгээр байна,эхийн бие зүгээр байна гэдэг л хариу сонсоно.Нэг ёсондоо бид ТОНУС буюу ураг доошилчоод ингээд өвдөөд байна гэж бат итгэж эмч дээ итгэсээр л яваад байдаг,эцэстээ бүр 20 гаран хоног өтгөн гадагшлахгүй эвхэрсээр,аргаа барж агаар салхинд гарья гээд Тэрэлжийг зорьлоо.Аяга хоол ч орхоон байлаа гэдсээ дараастай мөртлөө биднийгээ л гэсээр шүдээ зуугаастай.Би дотроо багтраастай ч гаднаа тайвшруулаастай.Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэр минь байдгүй бие засах гээд гарсан гэнэ,гараад хартал жорлонгийн гадаа ухаан алдсан байлаа.
    За ингээл бүх юм эхэллээ дээ.
    Маш яаралтай түргэн авж аваараа асаасан чигээрээ Интермед эмнэлэгт ирлээ,эмчид үзүүлж зөвлгөө авснаар үтэр түргэн хагалгаанд орохгүй бол энэ хүн чинь амиа тавьлаа гэх нь тэр.Гарын үсгээ зуралцаж түүнийг минь ортой нь түрсээр хагалгааны өрөөрүү авч одлоо.
    Зовлогийн шалтгаан тайлагдаж 3 цагийн дараа эмч ногоон даавуунд нэгэн зүйлийг баглсан чигтээ ачирлаа...
    Тэр бол 3-4р үерүүгээ шилжиж буй толгой шиг томорсон хортой хавдар,бүдүүн гэдэснийх нь хамтаар байлаа.Орилох нь орилж уйлах нь уйлж шокнд орох нь орж би гэж зүгээр л амьд үхдэл болох нь тэр.
    24 хөн цагийн дотор хүний хорвоо ормонгоороо эргэх нь тэр ээ.
    Мээмнийх нь голоос давсаг хүртэл нь онгойлгож тэр муу новшийн бузрыг гаргахад,хэвлийдээ бойжиж байсан үрийн минь зүрхний цохилт аажмаар зогсож байгааг зөвхөн ээж нь л сонсож байлаа.
    Бидэнд нэг л сонголт ирсэн,нэг бол хоёуланг нь,нэг бол ээжийг нь.
    Маргааш тэр минь төрнө...учир нь хэвлий хөндөж болдоггүй бас л амь настай холбоотой болхоор.
    Хэрхэн төрүүлндээ гэсэн эмчийн нүд тархи өрөмдөөстөй...

     

    Бидэн хоёр хэвлиййдээ байгаа үрээ Үүлэн-Гэгээ хэмээн нэрлэх байсан юм.
    Үүлэн-Гэгээ авралт охин үр минь чиний минь зүрхний цохилт ээжийнх нь зүрхэнд,чихэнд үргэлж сонсогдох юм.Хамгийн сүүлчийн цохилт зүрхэнд минь үүрд хоногшин үлдсэн шүү үр минь,5 сар ээжийнхээ гэдсэнд байсанд баярлалаа,ээжийнхээ амийг аврах гэж ирсэнд баярлалаа агуу дээд оюун ухаан минь,би чамайгаа үүлсийн дээр байгаагаар төсөөлөн хайрлаж байгаа,хөөрхөн шидэт гүнж минь дээ чамайгаа гэдэснээс гархад харж зүрхлээгүйд уучлаарай,чи минь биеэрээ байхгүйгээс ээж нь шанлахыг хүсээгүй юм,ээж нь эдгэрээд аавд нь эгчид нь чамайгаа заавал дахин учруулах болно.Ингээд ганц удаа ч болов чамайгаа байсан гэдгийг бодит түүх болгон ээж нь бичиж үлдээлээ.Миний зүрх сэтгэлд чи минь үүрд амьд...хэмээн бичиж үлдээсэн эх үр хоёрын хүйн холбоосыг та бүхэн сонслоо.
    Эх хүн гэдэг ийм агуу,тэр минь үрээ дүлэн дүлэн гадагшлуулж байхад урд өдрийн оёдлууд задарж,арайчуу гаргаад иртэл ИХЭС байхгүй,тэр ихэсийг хусаж авхаас өөр арга үгүй.Нялх үрийн ихэс хэвлийдээ наалдсан байдаг байж.
    Энэ бүхнийг үйлдэж байсан эмч сувилагч нар өөрийн мэдэлгүй ийм зориг тэвчээр,агуу хайрын өмнө сөхөрцгөөж байлаа.Бидэн хоёр цаг мөч бүхэнд амин хайраараа хамтдаа зовлонгийн эсрэг тэмцсээр л байлаа.Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байсныг одоо бодход гол минь урагдаж байна.

     

    Зовлон жаргалын дундаас БИЕ СЭТГЭЛ хоёрыг хайраараа өлгийдсөн амь минь,бидэн хоёрыгоо хүний орчлонд үлдээгээд 49 хонлоо өнөөдөр.
    Тэр аймшигт мөчөөс хойш гэгээрч амирласан эхнэр минь,гэргий минь,амраг минь,хайр минь,амь минь,бурхан минь хүмүүн бидний ертөнцөд нэгэн гайхамшгийг харуулсан юм.Тэр бол БИЕ,СЭТГЭЛ хоёр нэг биш гэдгийг нотолсон ухаан байлаа.Атгасан элс цацсан юм шиг тархсан хорт хавдрын эс бидний нүдэн дээр түүнийг минь дөрөвхөн сарын дотор идхэд,хариуд нь тэр ХАТАН ЗОРИГТОН өвдөлтийн дээдийг өөрийн бие оюун ухаанаас ангижруулж,сэтгэл гэгч хүнээс ялгардаг агуу эрч хүчээрээ бусдад инээд бэлгэлсээр,энгэр цээжинд минь эрхэлж наалдсан сүүлчийн өдөр юу ч болоогүй юм шиг,бурхаан! охиноо аваад ир гэж намайгаа өөрөөсөө холдуулж уйлж гаслах вий хэмээн биднийг хайрлсандаа,өр зүрхний хайртай эмээгээрээ толгойгоо түшүүлсэн байлаа.
    Бурхаан би чамайгаа маш их санаж байна,би чамаараа маш их бахархаж байна,чамайгаа дэндүү л үгүйлж байна даа.
    Ахан дүүс минь ээ энэ бүхэн түүний минь сүүлчийн хүсэл байсан юм.Тэрээр хүн гэгч ямар агуу хүчтэй болхыг,үнэнч хайр үүрд мөнх оршисоор байдгийг,тэнгэрийн ертөнц бурхны оронд морилохдоо,үлдээж орихсон нандин бүхнээрээ баталгаа болгосныг,энэ өдрийг хүртэл сонсож нэгэнтээ өнгөрж байгаа биз ээ та нар минь.
    Миний бичиж үлдээсэн,түүний минь та бүхэнд захиж хэлүүлсэн бүхнээс авхыг нь олзолж,хаяхыг нь гээх ухамсарт чинь итгэж 38 тай аав би цааш урслаа.
    Бид бүхнийг бурхан ивээж байгаасай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй