ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    10 минутанд нүдээ будах арга

    Make up artist Э.БаярмааMake up артист Э.Баярмаатай танилцана уу. Тэр hiub сайтын уншигчдад нүдээ өдөр тутамд хэрхэн энгийн хэрнээ гоёмсог будахыг зөвлөсөн юм. Э.Баярмаагийн хувьд нүүрний арьсаа сайн цэвэрлэж, сайн чийгшүүл гэсэн дүрэм баримталдаг.  Орой бүр тэрээр нүүрээ хөөсөөр цэвэрлэж, арьс чийгшүүлэх мист, 100 хувь алое гель, чийгшүүлэгч тоник, сүүн шингэн, серум, чийгшүүлэгч тос, зовхины тос гэсэн дарааллаар нүүрээ арчилдаг байна. Түүний өнөөдөр заах нүдний будалтыг богино хугацаанд хийж болохоос гадна даруухан будах дуртай охидод илүү тохиромжтой. Бор шаргал өнгө нь нүдээ будсан ч энгийн даруу харагдуулдаг онцлогтой. Мөн энэ будалт нь нүүрээ даруухан будах дуртай бүсгүйчүүдийг баяр, ёслолын үед дэгжин бөгөөд гоёмсог харагдуулна. Эмэгтэй хүн бүрийн косметик цүнхэнд байдаг будгийн хэрэгслүүдийг ашиглан нүдээ аравхан минутанд будацгаая.

    1-р алхам. Зовхио бүхэлд нь цагаан өнгөөр будаж сууриа бэлдэнэ.

    2-р алхам. Бүдэг шаргал өнгийн тени сонгож, давхраанаасаа үл ялиг дээш гаргаж, зовхио бүхэлд будна.

    3-р алхам.  Тод бор тени нүднийхээ төгсгөл хэсэгт тавьж эргүүлэг хэлбэрээр урагш уусгана.

    4-р алхам. Зовхинд зориулсан примерийг нүднийхээ урд хэсэгт тавьж, дээр нь цагаан шаргал нунтаг саа тавина. Зориулалтын зовхины саа байхгүй тохиолдолд саатай пудрээр орлуулаарай.

    5-р алхам. Контур тавьж, сормуусаа будна.

    6-р алхам. Нүднийхээ доод зовхины төгсгөлд сормуусны дор тод бор өнгөөр, харин доод зовхины эхлэл хэсэгт цагаан шаргал саатай тени цэвэрхэн тавина.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй