Их Британи улсад төрөлтийн тоо наймдахь жилдээ буурч байна. Өнгөрсөн онд 639 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилтэйгээ харьцуулахад 1.6 хувиар буурсан байна. Улс орондоо хүн нэмсэн эхчүүдийн дотор 14 настай 140 хүүхэд хүүхэд төрүүлсэн бол 50-аас дээш насны 94 эмэгтэй амаржжээ. Мөн тус улсад 15-19 насны 23262 охин хүүхэд төрүүлсэн байна. Их Британий нийслэл Лондон хот нь дэлхийд 40-өөс дээш насны эхчүүдийн төрөлтөөр тэргүүлдэг бөгөөд харин нийт төрөлтийн 47 хувийг 30-аад насны бүсгүйчүүд эзэлж байна. Тус улсын нөхөн үржихүйн салбарт гарсан өсөлттэй нэг үзүүлэлт нь хийсвэр буюу кесаров төрөлт. Англичуудын гурван эх тутмын нэг нь мэс заслын аргаар хүүхэд төрүүлэхийг урьтал болгож байгаа нь өмнөх жилийнхээс 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Мэдээллийн төгсгөлд сонирхолтой мэдээ дуулгахад 1942 онд төрсөн арван эмэгтэйн нэг нь зургаан хүүхэд төрүүлдэг байсан бол 1969 онд төрсөн арван эмэгтэйн нэг нь дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй байдаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт