Хөлд эвтэйхэн, чанартай, өвөрмөц загвартай Timberland брэндийн гутал нь 2014 оноос хойш хүүхэд залуучуудын дунд мода болон дэлгэрч одоо тийм гуталгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй болж. Энэхүү зах зээлийн эрэлттэй зэрэгцээд хулхи Timberland гутал олширч байна. Хэрэв та Timberland брэндийн оригнал гуталтай болохыг хүсч байгаа бол доорх зөвлөмжийг уншиж жинхэнэ брэндийг нь худалдаж аваарай.
Бүх оригнал Timberland брэндийн гуталнууд сайн чанарын, хажуу тал, дээд тал дээрээ брэндийн нэр, логотой дахин боловсруулж болох цаасан хайрцагтай ирдэг. Хайрцаган дээрх брэндийн логог ямар нэгэн алдаатай эсэхийг сайн шалгаарай.
Timberland брэндийн гуталнууд голцуу өсгий хавьдаа логотой байдаг. Өсгийн дээрх брэндийн логог ямар нэгэн алдаатай эсэхийг сайн шалгаарай. Мөн барааны тэмдэг болох цагариган доторх "R" тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Шинэ Timberland гуталны үдээсний үзүүрийг шатаасан байдаг. Пластик юм уу бусад төрлийн материалаар ороосон байдаггүй. Эрэгтэй гуталнууд 7 үдээсний нүхтэй, эмэгтэй гуталнууд нь 6 үдээсний нүхтэй, бүгд маш цэвэрхэн хийцтэй байдаг.
Гуталны уланд брэндийн логог маш нарийн хийцтэй сийлсэн байдаг. Хэрэв хийц нь ямар нэгэн гажилттай, алдаатай байвал хулхи гэсэн үг юм.
Timberland гуталнууд нь маш өндөр чанарын жигд оёдолтой байдаг. Утасны өнгө цаад гуталны материалын өнгөтэй адилхан байдаг.
Timberland брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч:
Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт
Утас: 976-70136918
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт