Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг хөөрхөн болох гээд төрөлх гоо сайхнаа алдах шахсан хэрэг саяхан гарсан байна. Үсний будагны харшилын хохирогч болсон нэгэн бүсгүйн зургууд интернетээр хуй салхи мэт хэрэн хэсч байна. Thechosenginger хэмээх интернет хэрэглэгч үсний будагнаас харшилсан найзынхаа зургуудыг нийтэлж, бүсгүйчүүдэд анхааруулжээ. Бүсгүйг гэртээ элдэв туршилт хийж байгаад ийм болсон гэж эндүүрч болохгүй. Мэргэжлийн үсчинд очиж, үсээ шинэ өнгөтэй болгохоор зөвшилцөөд өмнө нь хэрэглэж байсан будгаараа будахад ийнхүү огт хүлээгээгүй үр дүн гарсан байна. Бүсгүй лхагва гарагт үсээ мэргэжлийн салонд будуулахад бүх зүйл хэвийн байжээ. Харин дараагийн өдрөөс нь толгойн хуйх нь загатнаж, баасан гарагт битүү хавдсан нүүртэй сэрээд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт