ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гайхамшигт Өмнөд туйл

    Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Европ тивийн дайтай газар нутаг манай бөмбөрцгийн өмнөд хэсэгт ямар ч оршин суугчгүй, чимээгүй дүнхийн байна. Өнө эртнээс хүн суурьшаагүй нам гүм энэ бол дэлхийн өмнөд туйл. Арван дөрвөн сая га талбайг эзлэн орших гайхамшигт өмнөд туйлд агаарын дулаан бүр хасах 90 хэмд хүрч, 80 км/цаг хурдтай салхилдаг.  Үүнээс ч үүдээд тэр үү Аймшгийн хойг, Адармаат арал, Урам хугалсан тохой зэрэг аюул ослыг заасан үгсээр газар нутгаа нэрлэжээ. Антарктик буюу дэлхийн өмнөд туйлд хүн огт амьдардаггүй гэвэл худлаа. Өмнөд туйлын хүн амын тоо өвөлдөө 1000, харин зундаа 4500 болж нэмэгддэг байна. Тэд бүгдээрээ энэ газар нутгийг судлах гэж л ирсэн хүмүүс. Нэг л өдөр дулаахан орон гэртээ буцах хүмүүс. Гэхдээ хүн л нутагладаггүй болохоос өмнөд туйлын мөс, далайн ус нь манай гарагийн хамгийн сонирхолтой амьтадын өлгий. Энэ гайхамшигтай амьд байгалийг Итали улсын нэрт гэрэл зурагчин Алекс Бернаскони гэрэл зурагт буулгаж, “Цэнхэр мөс” хэмээх ном хэвлүүлээд байна. Тэрээр 2010 онд “Зэрлэг Африк” гэрэл зургийн ном хэвлүүлж байсан юм. Таны яг одоо харж байгаа сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг Бернаскони нэг удаа очоод дарчихаагүй. Гэрэл зурагчны хэлснээр үүн шиг аялал хийхийн тулд дор хаяж хоёр жил бэлдэх ёстой гэнэ. Цаг агаарын байдал хормын төдийд өөрчлөгддөг өмнөд туйлд  цаг агаарын байдал л бүхнийг шийддэг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй