ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гранд мед эмнэлгийн эрдэм шинжилгээний 2-р хурал амжилттай болж өндөрлөлөө

    Гранд мед эмнэлэгээс эмч нарыг судалгаа нотолгоон дээр үндэслэсэн онол практикын арга, шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ оны хоёрдугаар хуралдаанд 11-р сарын 21-нд амжилттай болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний хурлаар нийт 19 илтгэл хэлэлцсэн байна. Тус хуралд Гранд Мед эмнэлгийн эмч нараас гадна АШУҮИС, МУИС, Элэгний Төв, Оргил Сувилал, АУС Гэмтэл согог, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шинэ Монгол Технологийн Сургууль, Био-органик Хими, Фармакогнозын Лаборатори, АНУ-ын Томас Жефферсоны Их Сургууль, Өмнөд Флорида Их Сургууль, Филаделфийн Хүүхдийн Эмнэлэг, Висконсоны Их Сургууль, АНУ-ын Цэргийн Төв Эмнэлэг, Финландын Турку Их Сургууль, Хелсинкийн Их Сургуулийн эрдэмдэн, судлаач нар уригдан, шинэ соргог бүтээлүүдээ ирүүлж, оролцсон байна.

    Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал өрсөлдөөнтэй явагдаж, дараах илтгэлүүд шалгарсан байна.  Тэргүүн байрт Чих Хамар Хоолойн эмч Д.Мягмарсүрэн, С.Хишигтогтох нарын “Халдварын Бус Гаралтай Хамрын Архаг Үрэвслийн Электрокоагуляци Эмчилгээний Үр Дүн” сэдэвт илтгэл, дэд байрт Дүрс Оношилгооны эмч Э. Насанбаяр, О. Нэргүй, М. Батцэцэг нарын “Prevalence of Pituitary Tumors in Mongolian Patients as Detected by T MRI” сэдэвт илтгэл, гутгаар байрт МУИС-ийн Генийн Инженерийн Тэнхимийн судлаач Б.Гэрэлсүрэн, С.Ариунцогт, Я.Дагвадорж, О.Одгэрэл нарын “Analysis of IL28B Polymorphism Among Chronic HCV Patients in Mongolia” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарчээ.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй