ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шуурхай мэдээ: Турк ОХУ-ын байлдааны онгоцыг буудаж унагалаа

    <

        Турк улсын албаныхан Турк, Сирийн хил орчимд Турк улсын газар нутаг дээгүүр зөвшөөрөлгүй нисч явсан Оросын байлдааны онгоцыг буудаж унагасан тухай мэдээллээ. Энэ үйл явдал манай улсын цагаар мягмар гарагийн 16 цаг 30 минутад, орон нутгийн цагаар өглөөний 09 цаг 30 минутад өрнөжээ. 2003 оноос хойш Оросын байлдааны онгоц нь Турк улсын агаарын хилийг зөвшөөрөлгүйгээр дөрвөн удаа зөрчиж байжээ. Энэ үйл явдал удаа дараалж давтагдсан тул тав дахь зөрчлийг ийнхүү таслан зогсоосон гэж Туркын Дүняхабэр цахим хуудас мэдээллээ. 

            Онгоц Сири улсын газар нутагт Латакиагийн Ямади тосгоны орчимд унасан байна. Турк улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас энэхүү байлдааны онгоц Оросынх нь гэдгийг мэдэгдэж байгаа бөгөөд гал нээхийн өмнө таван минутанд 10 удаа анхааруулжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Хуурай газраас гал нээсний улмаас СУ-24 байлдааны онгоц Сирийн нутаг дэвсгэрт осолдсон” хэмээн мэдэгдээд байна. Гэрчүүдийн мэдээлснээр байлдааны нисэх онгоцны хоёр нисгэгч онгоцоо газарт унахаас өмнө онцгой үед  хэрэглэх арга хэмжээг ашиглан онгоцноос салж чадсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан НАТО, НҮБ олон бусад улс орнуудтай зөвлөлдөхийг Турк улсын Ерөнхий сайд Ахмед Давутоглу Гадаад хэргийн яамандаа үүрэг болгожээ.

    Эх сурвалж: Ali Jazeera

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй