ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өмнөд хөршийн өндөр албан тушаалтан Богдын музейг үзэж сонирхлоо

    БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.24/ Богд хааны ордон музейд зочиллоо. Тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын урилгаар Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор иржээ. Хатагтай Янь Зюньчи болон төлөөлөгчид Богд хааны ордон музейн зуны болон өвлийн өргөөнүүдтэй танилцаж, музейд байрлах эртний ховор нандин үзмэрүүдийг үзэж сонирхлоо.

    1639-1924 он хүртэл 285 жилийн хугацаанд Монголд “Богд хаан”-аар 8 хүнийг тодруулан өргөмжилж байсан аж. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордонтой. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй