ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг бүтээгээд баривчлагдсан хүү 15 сая ам.доллар нэхэмжиллээ

    Техас мужийн сурагч Ахмед Мохамед өнгөрсөн есдүгээр сард сургууль руугаа орох гэж байгаад цагдаад баривчлагдсан тухай бид мэдээлж байсан. Дунд сургуулийн сурагч боловч үеийнхнээсээ хэтийдсэн ухаантай Ахмед гэртээ хийсэн цагаа сургууль дээрээ авч ирснийг тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж үзэн баривчлан саатуулсан байдаг. Хэргийн учир тайлагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл Ахмед Мохамедийг Цагаан ордондоо урьж, илүү сайн сургалттай сургуульд шилжүүлэх тухай ч яригдаж байлаа. Арвандөрөвхөн настай хүүг цагдаа нар баривчлан, гарт нь гав зүүж, гэмт хэрэгтэн мэт харьцаж мэдүүлэг авсан нь хүүг ихээхэн цочирдуулсан нь мэдээж. Тэгвэл Ахмедийн гэр бүлийн өмгөөлөгч олон нийтийг цочоосон мэдэгдэл хийлээ. Ахмед Мохамедийн гэр бүл Техас мужийн Ирвинг хотын захиргаа, сургуулийн удирдлагаас 15 сая ам.доллар нэхэмжилж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй