ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Лемонс хамтлаг оранж өнгөөр давалгаалахын учир

     

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг. Маргааш буюу 25-ны 19 цагаас Orange Sessions: Хүчирхийллийн эсрэг хандивын тоглолт болох гэж байна. Тоглолтонд The Lemons, дуучин Баярцэцэг, дуучин Ганбаа, Clif and Jeff, Forever Young Crew-н залуу дуучид, Blues Duu зэрэг хамтлагууд оролцоно. “Orange sessions” нь видео, цахим ертөнц болон амьд тоглолтуудаар дамжуулан асуудлыг хөндөх, улмаар өөрчлөлтийг авчрах зорилготой. Өдгөө ес дэх удаагийн Orange session нь 2015 оны Orange the World буюу Дэлхийг улбар шар болгоё нэгдсэн уриан дор явагдах гэж байна. 2015 онд тус аяны хүрээнд “Дэлхийг улбар шар болгож Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатайгаар дэлхий дахинд “Улбар шар” арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Улбар шар өнгө нь гэрэлт ирээдүй, хүчирхийлэлгүй ертөнцийг бэлгэдсэн UNiTE кампанит ажлын албан ёсны өнгө юм.

    Тасалбарын үнэнд 5000 төгрөг эсвэл лаазтай хоол авчрахыг залуучуудаас хүсч байна. Тоглолтоос олсон ашиг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд хандивлагдах юм. Эдгээр төв нь санхүүжилт багатай байдаг учир төвөөр үйлчлүүлэгч эмэгтэйчүүд хангалттай сайн хооллож чаддаггүй байна.

    Тус аяныг дэмжин Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүн “UNiTE to End Violence against Women” буюу Эмэгтэйчүүдийн Хүчирхийллийг хамтдаа таслан зогсоох кампанит ажлыг санаачилж төр засаг, НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүмүүсийг энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриалжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй